Партнер

Партнершип хөтөлбөр гэж юу вэ?
“Масупос” ХХК-аас харилцагчид болон хамтран ажиллах хүсэлтэй хувь хүн, албан байгууллагууддаа зориулан өөрийн Партнер кодоо Масу Пос-ийн шинэ хэрэглэгчид дамжуулан бүртгүүлсэн бүртгэл тутмаасаа сар бүр урамшуулал авах боломжтой хөтөлбөр юм.
Өөрөөр хэлбэл урамшуулал авах хүсэлтэй Партнер хэрэглэгч шинэ хэрэглэгчийн бүртгэл үүсгэх үед өөрийн Партнер кодыг тухайн шинэ хэрэглэгчид дамжуулан, бүртгэлд оруулж өгснөөр шинэ харилцагчийн сар бүр төлж буй Subscription төлбөрийн тодорхой хэсгийг Партнер хэрэглэгч өөртөө шилжүүлэн авах боломжтой болно.
Жишээлбэл :
Болд нэртэй Партнер хэрэглэгч өөрийн Bold1122 Партнер кодыг шинээр хэрэглэгч болж буй тус бүр 3 салбартай 50 харилцагчид өгөн, Масу Пос системийн шинэ хэрэглэгчээр бүртгүүлсэн бөгөөд тэдгээр шинэ харилцагч бүр нь сар бүр 30,000 төгрөгийн Subscription төлдөг гэж үзье.
- Шинэ харилцагчдын сар бүрийн Subscription төлбөрийн хэмжээ: 30,000 төгрөг
- Партнершип хувь: 10% (Партнершип эрх анх нээлгэх үеийн хувь хэмжээ)
- Нийт харилцагчдын тоо: 50 (Партнер кодоо дамжуулсан шинэ харилцагчдын тоо) *3 (харилцагчдын салбарын тоо)= 150 (харилцагч)
- Партнершип урамшууллын хэмжээ: 30,000 төгрөг*10%*150 харилцагч=450,000 төгрөг
Болд нэртэй Партнер хэрэглэгч өөрийн Bold1122 партнер кодыг шинэ харилцагчдад ашиглуулснаар сар бүр 450,000 төгрөгийн Партнершип урамшууллыг өөрийн бүртгэлтэй данс руу шилжүүлэн авах боломжтой байна.
Партнершип хувь хэмжээ
Гэрээний нөхцөлийн дагуу шинээр бүртгүүлэн Партнер болж эхлэх үед 10%, цаашид Партнерийн кодоороо шинээр бүртгүүлэн хэрэглэгч болгосон айлын тоо, хувь хэмжээнээс хамааран тухайн Партнершип хувь хэмжээ өсөж, шат ахих боломжтой.