Нууцлалын бодлого

2023 оны 01 сарын 24

“МАСУПОС” ХХК (цаашид “бид”, “манай” гэх) нь өөрсдийн бүтээсэн бараа материал бүртгэх, бараа материалын нэр төрлөө нэмэх, борлуулалт болон буцаалт хийх, аналитик тайлан харах, ажилчдын цаг бүртгэл болон борлуулалтын тайланг хянах гэх зэрэг олон төрлийн функцүүд бүхий ПОС-ын програмыг бүх онлайн платформууд (веб хуудас, гар утасны болон вебд суурилсан програмууд)-аар дамжуулан хэрэглэгчдэд зориулсан үйлчилгээ (хамтад нь “Үйлчилгээ” гэх) үзүүлдэг компани юм.
Энэхүү нууцлалын бодлого нь Хэрэглэгч Үйлчилгээг ашиглах үед хэрэглэгчийн хувийн мэдээллийг хэрхэн цуглуулах, бүртгэх, ашиглах, хуваалцах, хамгаалах, нээлттэй болгох үед дагаж мөрдөх баримт бичиг юм.

Нууцлалын бодлого

Мэдээлэл цуглуулах

Бид таны мэдээллийг Үйлчилгээ үзүүлэх болон түүнийг сайжруулах зорилгоор ашигладаг. Иймд, манай Үйлчилгээг ашигласнаар Та энэхүү бодлогод тодорхойлсны дагуу Таны мэдээллийг бүртгэх, цуглуулах болон ашиглах, шилжүүлэх зөвшөөрлийг бидэнд олгосон гэж үзнэ. Энэхүү Нууцлалын бодлогод өөрөөр тодорхойлоогүй бол энд ашиглагдах нөхцөлүүд нь Үйлчилгээний ерөнхий нөхцөлтэй нийтлэг агуулгатай байна. Бид таны мэдээллийг Үйлчилгээ үзүүлэх болон түүнийг сайжруулах зорилгоор ашигладаг. Иймд, манай Үйлчилгээг ашигласнаар Та энэхүү бодлогод тодорхойлсны дагуу Таны мэдээллийг бүртгэх, цуглуулах болон ашиглах, шилжүүлэх зөвшөөрлийг бидэнд олгосон гэж үзнэ. Энэхүү Нууцлалын бодлогод өөрөөр тодорхойлоогүй бол энд ашиглагдах нөхцөлүүд нь Үйлчилгээний ерөнхий нөхцөлтэй нийтлэг агуулгатай байна. Гэхдээ Хэрэглэгч Үйлчилгээнд бүртгүүлэхгүйгээр манай платформд зочилж, үндсэн мэдээллүүдтэй танилцаж болох бөгөөд хэрэглэгчийн мэдээллийг бид зөвхөн хэрэглэгч өөрөө бөглөж өгсөн тохиолдолд л цуглуулдаг. Хэрэглэгч нь өөрийн бүртгэлийн тохиргоонд нэвтэрснээр энэ мэдээллийг засах эсвэл устгах боломжтой. Хэрэглэгч манай платформоос хэрэгтэй үйлчилгээгээ авахад шаардлагатайгаас бусад ямар ч тохиолдолд өөрийн хувийн мэдээллийг оруулахаас татгалзаж болно.

Мэдээлэл бүртгэх болон ашиглах

Бид Танд илүү оновчтой, тааламжтай үйлчилгээ үзүүлж, түүнийгээ байнга шинэчлэн сайжруулж байх зорилгоор тодорхой төрлийн мэдээллийг цуглуулан бүртгэдэг бөгөөд энэхүү үйл ажиллагааг ангилан тодорхойлбол:

Бүртгэгдэх мэдээллийн төрөл, ангилал

  • Хувийн мэдээлэл

Бидний санал болгож буй Үйлчилгээг бүрэн гүйцэт ашиглахын тулд тантай холбоо тогтоох болон таныг тодорхойлоход ашиглагдах хувь хүнийг ялган таних мэдээлэл (“хувийн мэдээлэл” гэх)-ийг шаардагддаг. Хувь хүнийг ялган таних мэдээлэлд дараах төрлийн өгөгдлүүд багтах бөгөөд үүгээр хязгаарлагдахгүй байж болно. Үүнд:

  • Овог нэр, Регистерийн дугаар, төрсөн огноо, хүйс зэрэг Хэрэглэгчийн хувийн мэдээлэл;
  • Имэйл хаяг, гэрийн хаяг, утасны дугаар зэрэг Хэрэглэгчтэй холбоо барих мэдээлэл зэрэг багтана.

1.2.  Үйлчилгээ ашиглалтын мэдээлэл

Үйлчилгээг нээх, онлайн платформуудаар дамжуулан хандалт хийх үед таны ашиглаж буй хөтчөөс илгээж буй ашиглалтын мэдээллийг бид цуглуулна. Үүнд:

  • Платформ дээрх үйлдэл буюу Хэрэглэгчийн хайж буй, үзэж буй, ашиглаж буй мэдээлэл;
  • Хэрэглэгчийн IP хаяг болон интернет үйлчилгээ үзүүлэгч (ISP)-ийн мэдээлэл;
  • Хэрэглэгчийн ашиглаж буй хөтчийн төрөл болон төхөөрөмжийн ID;
  • Төхөөрөмжийн мэдээлэл,
  • Хэрэглээ, төлбөрт үйлчилгээний мэдээлэл зэрэг багтана.

Мэдээлэл ашиглалт

Бид таны хувийн мэдээллийг бизнесийн харилцаа үүсгэх, Хэрэглэгчтэй гэрээ байгуулах болон хэрэгжүүлэх, зөвшилцөлд хүрэх, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор ашигладаг. Мэдээллийг хэрхэн ашигладаг талаарх жишээг дор дурдав. Үүнд:

  • Цахим хуудсаар дамжуулан ижил төстэй үйлчилгээг танд хүргэх,
  • Бүтээгдэхүүн үйлчилгээний шинэчлэлт, өөрчлөлтийн талаар танд мэдэгдэх болон илүү их мэдээлэл өгөх,
  • Бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх хэрэглэгчийн сэтгэгдлийг онлайн санал асуулга, хэлэлцүүлгийн форумаар дамжуулан асуух,
  • Бүтээгдэхүүн үйлчилгээгээ сайжруулах, үйлчлүүлэгчдийнхээ хэрэгцээ шаардлага, эрхэмлэх зүйлтэй илүү сайн нийцүүлэх,
  • Маркетинг хийх,
  • Статистик болон аналитик мэдээлэл боловсруулах,
  • Аюулгүй байдлын зөрчил болон луйврыг илрүүлэх, сэргийлэх, шалгах,
  • Хэрэглэгчийн сонголтоор Үйлчилгээний интерактив хэсгүүдийг ашиглах боломжоор хангах,
  • Үйлчилгээг хөгжүүлэн, сайжруулах, үйлчилгээний талаарх дүн шинжилгээ бүхий мэдээллээр хангах,
  • Үйлчилгээ ашиглалтыг ажиглах, тохируулах,
  • Үйлчилгээгээ хэвийн, тогтвортой үзүүлэх, техникийн асуудал, доголдлыг илрүүлэх, тодорхойлох, түүнээс урьдчилан сэргийлэх, хэрэглэгчдэд тусламж,дэмжлэгийн үйлчилгээ үзүүлэх гэх мэт.

Түүнчлэн маркетингийн түүх үүсгэх болон манай цахим хуудсыг хүмүүс хэрхэн ашиглаж буйд хяналт тавих зорилгоор бид таны хувийн мэдээллийг цуглуулж, цахим хуудасныхаа стратеги хөгжилд ашигладаг бөгөөд ингэхдээ таны нэр болон бусад таних мэдээллүүдийг нууцалж, нийтэд мэдээллэдэггүй болно.

Мэдээллийг дамжуулах

Хэрэв Та Монгол Улсын нутаг дэвсгэрээс гадна байрлаж байгаа бөгөөд манай Үйлчилгээг сонгож, бүртгүүлэн, мэдээллээ хуваалцах гэж байгаа бол Таны үйлчилгээ ашиглахтай холбоотой хувийн мэдээлэл, өгөгдлийг Монгол улс руу дамжуулж, тэнд боловсруулж байгааг анхаарна уу.

Энэхүү Нууцлалын бодлого, түүнд танилцуулсан мэдээллийг Та хүлээн зөвшөөрч байгаа нь өгөгдөл дамжуулах нөхцөлийг мөн адил хүлээн зөвшөөрч буйг илэрхийлнэ.

Бид энэхүү Нууцлалын бодлогын дагуу Таны мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хамгаалахад шаардлагатай бүхий л арга хэмжээг Үйлчилгээний хүрээнд авах бөгөөд баталгаагүй, зохих хяналтгүй байгууллага, улс орон руу тэдгээр өгөгдлийг дамжуулахгүй болно.

Мэдээллийн аюулгүй байдал

Бид таны хувийн мэдээллийн аюулгүй байдлыг боломжит бүх хувилбараар ханган ажиллаж байгаа болно. Хэрэв таны интернэт хөтөч Secure Sockets Layer (SSL) хэмээх нууцлалыг дэмждэг програм ашигладаг бол мэдээлэл тань гадны халдлагаас сэргийлэгдэж болно. Таны хувийн мэдээллийг боловсруулах болон цуглуулахын тулд гуравдагч этгээдтэй хамтарсан тохиолдолд бид тэднээс Үйлчлүүлэгчийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангахыг шаардах болно. Бид өөрсдийн системдээ аюулгүй байдлын тохиромжтой хэмжүүрийг ашигладаг ч интернэт нь өөрөө баталгаат орчин биш учир бид интернэтээр дамжиж буй мэдээллийн аюулгүй байдалд баталгаа өгч чадахгүй гэдгийг анхаарна уу.

Хэрэв Та үйлчилгээний төлбөрийг банкны картаар төлөх бол таны картын мэдээлэл нь манай веб сайт болон бусад онлайн платформ системд хадгалагдахгүй. Таны банкны картын мэдээлэл нь тухайн банкны системээр шифрлэгдэн дамжигдаж, банкны систем дээр төлбөрийн гүйлгээ хийгддэг болохыг анхаарна уу.

Мэдээллийг задруулах

1.1.  Мэдээллийн аюулгүй байдал

Хэрэглэгчийн өгөгдөл, мэдээллийн аюулгүй байдал бидэнд маш чухал. Гэвч интернэтээр дамжуулагдсан, цахим орчинд хадгалсан аливаа мэдээллийн аюулгүй байдалд 100 хувийн баталгаа өгөх хэмжээний арга хэрэгсэл байдаггүй гэдгийг Та санаарай. Бид Таны хувийн мэдээллийг хамгаалахын тулд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн, хамгийн шилдэг арга туршлагыг нэвтрүүлэхийг эрмэлзэх хэдий ч түүний аюулгүй байдалд туйлын утгаар баталгаа гаргах боломжгүй юм.

1.2.  Хуулийн шаардлагын дагуу мэдээллийг задруулах

Бид Хэрэглэгчийн хувийн мэдээллийг дараах үндэслэлээр, эрх бүхий байгууллагын шаардсанаар задруулна. Үүнд:

  • Хууль тогтоомжид заасан үндэслэлээр, төрийн эрх бүхий байгууллагын шаардлагаар, мөнгө угаах терроризм болон онц ноцтой гэмт хэрэгтэнг илрүүлэх зэрэг зорилгоор Хэрэглэгчийн мэдээллийг холбогдох төрийн байгууллагад дамжуулах,
  • “МАСУ ПОС” ХХК-ийн хууль ёсны эрх, ашиг, сонирхлыг хамгаалах,
  • Үйлчилгээг ашиглахтай холбоотой учирч болзошгүй хууль бус үйлдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх, мөрдөн шалгах,
  • Нийтийг болон бусад хэрэглэгчдийн хувийн аюулгүй байдлыг хамгаалах.

1.3.  Үйлчилгээ үзүүлэгчид мэдээллийг задруулах

Бид Үйлчилгээгээ сайжруулах, Үйлчилгээ үзүүлэх болон Үйлчилгээ ашиглалтад дүн шинжилгээ хийхэд мэргэжлийн дэмжлэг туслалцаа авах, хүний нөөц бүрдүүлэх зорилгоор зарим тохиолдолд гуравдагч талын байгууллага, хувь хүмүүс (хамтад нь “Үйлчилгээ үзүүлэгчид” гэх)-тэй хамтран ажилладаг.

Тэдгээр Үйлчилгээ үзүүлэгчид нь зөвхөн бидний нэрийн өмнөөс өгөгдөл, мэдээлэлд хандаж ажил үүрэг гүйцэтгэх боломжтой байх бөгөөд өгөгдөл, мэдээллийг бусад зорилгоор ашиглахгүй, задруулахгүй байх үүрэг хүлээнэ.

Хэрэглэгчийн мэдээллийг шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, төлбөрийн талаар мэдээллийг хүргүүлэх, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх зорилгоор Үйлчилгээ үзүүлэгчид дамжуулан өгөх зөвшөөрлийг Хэрэглэгч Ойлгож, САЙН ДУРЫН үндсэн дээр зөвшөөрч байна.

Мэдээллийг устгах

Бид цуглуулсан хэрэглэгчийн хувийн мэдээллүүдийг тухайн хэрэглэгчийн хүсэлтээр устгаж болно. Хэрэглэгч хувийн мэдээллүүдээ устгуулах хүсэлтэй бол өөрийн бүртгэлтэй цахим шуудангийн (и-мэйл) хаяг эсвэл гар утасны дугаараар дамжуулан холбогдох шаардлагатай.

Энэ тохиолдолд Та хэрэглэгчийн үйлчилгээний admin@masu.mn цахим хаяг эсвэл 77092288 дугаарын утсаар холбогдоно уу.

Дээрх сувгаар хувийн мэдээлэл устгах тухай хүсэлт хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор тухайн хэрэглэгчтэй холбоотой мэдээлэл болон өгөгдлийг Үйлчилгээнээс устгах болно.

Бусад үйлчилгээний холбооснууд

Бидний үзүүлж буй Үйлчилгээний хүрээнд биднээс тусдаа үйл ажиллагаа явуулдаг цахим хуудас, үйлчилгээ рүү дамжуулах холбоос агуулагдаж байх боломжтой. Тэдгээр холбоос дээр дарснаар тухайн цахим хуудас, үйлчилгээ рүү хандалт хийгдэх учир Та зочилж буй цахим хуудас болон үйлчилгээтэй холбоотой нууцлалын бодлогыг сайтар хянаж үзэхийг зөвлөж байна.

Бид гуравдагч этгээдийн аливаа төрлийн цахим хуудас, үйлчилгээ, түүнд агуулагдах контент, нууцлалын бодлого, үйлчилгээ үзүүлж буй арга хэлбэрт хяналт тавьдаггүй бөгөөд түүнд хариуцлага хүлээхгүй болохыг мэдэгдэж байна.

Хүүхдэд хамаарах бодлого

Хэрэв та 18 нас хүрээгүй бол энэхүү нууцлалын бодлогыг эцэг эх, асран хамгаалагчийн хамт уншиж, ойлгохгүй зүйл гарвал тэднээс асуугаарай. Өөрийн хувийн мэдээллээ илгээхдээ эцэг эхийн зөвшөөрлийг авахыг зөвлөж байна.

Бид 13 нас хүрээгүй этгээдийн хувийн мэдээллийг санаатайгаар цуглуулдаггүй. Хэрэв таны хүүхэд болон асран хамгаалалтад байдаг 13 нас хүрээгүй хүүхэд бидэнд хувийн мэдээллээ илгээсэн тухай олж мэдсэн бол бидэнд мэдэгдэнэ үү. Бид эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр цуглуулагдсан өгөгдөл, мэдээллийг устгах арга хэмжээ авах болно.

Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулах

Бид хууль, эрх зүйн өөрчлөлт, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан энэхүү Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулж болох ба өөрчлөлт орж, хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэхээс өмнө Таны бүртгэлтэй и-мэйл хаягаар болон/эсвэл Үйлчилгээнийхээ хүрээнд мэдэгдэл хүргүүлэх болно. Хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх хугацааг энэхүү Нууцлалын бодлого бүхий хуудасны дээд хэсэгт заасан болно.

Нууцлалын бодлогод орох нэмэлт өөрчлөлтүүдийг тухай бүрд нь урьдчилан хянаж байхыг Танд зөвлөж байна. Нэмэлт өөрчлөлт бүхий Нууцлалын бодлого нь энэ хуудсанд нийтлэгдсэнээр хүчин төгөлдөр болно.

Нууцлалын бодлогыг зөвшөөрөх

Хэрэглэгч манай Үйлчилгээг ашиглаж эхэлснээр энэхүү нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгоно. Хэрвээ та энэхүү Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрөхгүй бол манай Үйлчилгээг ашиглахаас татгалзах бүрэн эрхтэй. Хэрвээ та Нууцлалын бодлогод өөрчлөлт орсон өдрөөс хойш манай Үйлчилгээг хэрэглэсэн хэвээр байгаа бол энэхүү нууцлалын бодлогыг зөвшөөрсөн гэж тооцогдох болно.

Бидэнтэй холбогдох

Хэрэв Танд энэхүү Нууцлалын бодлоготой холбоотой асуулт байвал бидэнтэй холбогдоно уу. 

Холбоо барих: Үйлчилгээг “МАСУПОС” ХХК хүргэж байна.

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Сөүлийн гудамж, Твин тауэр-2 барилгын 11-р давхар

Цахим шуудан: admin@masu.mn

Холбоо барих утас: 77092288