Үйлчилгээний үндсэн нөхцөл

2023 оны 06 сарын 26

www.masu.mn сайт нь МАСУПОС ХХК-ийн албан ёсны вэбсайт бөгөөд энэхүү үйлчилгээний нөхцөл нь уг сайтаар үйлчлүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэх, худалдан авах, бүтээгдэхүүн үйлчилгээг ашиглан өөрийн санхүү, бүртгэлийн мэдээллийг хөтлөх, боловсруулах, хамгаалахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулна.
Энэхүү үйлчилгээний нөхцөл нь талуудын нууцлалын бодлого, өгөгдөл дата мэдээлэл боловсруулах болон гуравдагч этгээдийн интеграцчилал, тэдгээртэй холбоотой ашиглалтын нөхцөл, болзлыг тодорхойлсон болно.

Үйлчилгээний нөхцөл

Нэр томьёоны тодорхойлолт

1.1 “Бүртгэл” гэж хувь хүн эсвэл байгууллага/ аж ахуйн нэгж (өөрөөр хэлбэл “Та”, “Хэрэглэгч” эсвэл хамтад нь “Хэрэглэгчид” гэх)-ийн хадгалан ашиглаж буй МАСУ системийн энгийн бүртгэлийг илэрхийлнэ. Хэрэглэгчийн баталгаажуулсан и-мэйл хаяг болон гар утасны дугаар нь Бүртгэлийн салшгүй хэсэг байна.

1.2 “Хэрэглэгч” гэж МАСУ системийг хэрэглэгчийн эрх үүсгэн, үйлчилгээг ашиглахаар бүртгүүлсэн иргэний эрх зүйн бүрэн чадамжтай буюу 18 насанд хүрсэн хувь хүн эсвэл хуулийн этгээдийг төлөөлөгч хүнийг хэлнэ. Хэрэв та байгууллагынхаа нэрийн өмнөөс бүртгэл үүсгэж эсвэл үйлчилгээг ашиглаж байгаа бол байгууллагынхаа нэрийн өмнөөс эдгээр гэрээний нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч, дагаж мөрдөх шаардлагатай.

1.3 “Эрх бүхий хэрэглэгч” гэж өөрийн нэрийн өмнөөс МАСУ системийг ашиглахыг зөвшөөрсөн аливаа хувь хүн эсвэл хуулийн этгээдийг төлөөлж буй хүнийг хэлнэ. Үүнд хэрэглэгчийн нэрийн өмнөөс үйлчилгээг ашиглах эрх бүхий ажилтнууд багтахаас гадна Хэрэглэгч нь өөрийн МАСУ системээс хэрэглэгчийн хувийн мэдээлэл болон хэрэглэгчийн оруулсан санхүү, бүртгэлийн мэдээллийг хүлээн авагч гуравдагч этгээдүүдийг хамааруулан ойлгоно. (Тэдгээрийн үйлдлийг Хэрэглэгч хариуцна).

1.4 “Үйлчилгээ үзүүлэгч” гэж МАСУ системийг хариуцан, үйлчилгээ үзүүлж буй МАСУПОС ХХК-ийг ойлгоно.

1.5 “Хэрэглэгчийн хувийн мэдээлэл” гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг ойлгоно.

1.6 “Хэрэглэгчийн эмзэг мэдээлэл” гэж хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг ойлгоно.

1.7 “Үйлчилгээ” гэж МАСУ систем, МАСУ Dashboard, МАСУ KDS, МАСУ CDS зэрэг МАСУ борлуулалтын цэг, бараа материалын менежментийн бүтээгдэхүүн, үйлчилгээ болон тэдгээр бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангадаг аливаа онцлог, технологи, функцийг хэлнэ.

1.8 “Төлбөргүй хэрэглэх бүтээгдэхүүн үйлчилгээ” гэж Хэрэглэгчийн энгийн эрхээр үйлчилгээнд нэвтрэхэд төлбөрийн нөхцөл шаардаагүй бүтээгдэхүүн, үйлчилгээ юм. Төлбөргүй бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэглэхэд зарим тохиолдолд үйлчилгээний нөхцөл шаардаж болно.

1.9 “Төлбөртэй үйлчилгээ” гэж Хэрэглэгчийн бүртгэл эзэмшигчид төлбөрийн үндсэн дээр ашиглах эрхийг нээж буй аливаа төрлийн нэмэлт үйлчилгээ (цаашид “Төлбөртэй бүтээгдэхүүн үйлчилгээ” гэх) юм.

ТА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛИЙГ АНХААРАЛТАЙ УНШИНА УУ. СИСТЕМД БҮРТГҮҮЛЖ, НЭВТЭРЧ, ХАЙЛТ ХИЙЖ, МЭДЭЭЛЭЛ ОРУУЛЖ, ТӨЛБӨР ТӨЛЖ, ЗАХИАЛГА ҮЙЛДЭЖ, ҮЙЛЧИЛГЭЭГ БҮХЭЛД НЬ БОЛОН ХЭСЭГЧЛЭН АШИГЛАЖ БАЙГАА НЬ ЗААСАН НӨХЦӨЛҮҮДТЭЙ УНШИЖ ТАНИЛЦСАН, ДАГАЖ МӨРДӨХӨӨ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ТАНЫ БАТАЛГАА БОЛНО. ТА ЭДГЭЭР НӨХЦӨЛИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ БОЛ 15.2 ХЭСЭГТ ЗААСНЫ ДАГУУ ҮЙЛЧИЛГЭЭГ АШИГЛАХ ЭРХЭЭ НЭН ДАРУЙ ЦУЦАЛНА УУ.

Ерөнхий зүйл

2.1 Энэхүү үйлчилгээг авч, үйлчлүүлэхийг хүссэн Хэрэглэгч бүр сайтад гишүүнээр бүртгүүлсэн байна. Хэрэглэгч үйлчилгээний нөхцөлүүдтэй танилцан хүлээн зөвшөөрч, “Зөвшөөрөх” товч дээр дарсны үндсэн дээр эсвэл аль нэг үйлчилгээг ашиглаж эхэлснээр ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ хүчин төгөлдөр болсонд тооцогдоно. Энэхүү үйлчилгээг ашиглаж байгаа аливаа этгээд өөрийн болон байгууллагынхаа нэрийн өмнөөс эдгээр нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч буйгаа баталгаажуулсан болно.

2.2 Хэрэглэгч эдгээр нөхцөлүүдийн аль нэгийг зөвшөөрөхгүй бол үйлчилгээг ашиглах боломжгүй.

2.3 Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэд Үйлчилгээ үзүүлэгч болон Хэрэглэгч хамтран хяналт тавина.

2.4 Үйлчилгээ үзүүлэгч нь энэхүү Үйлчилгээний нөхцөлүүд, тэдгээртэй холбоотой бодлого, нэмэлт журам, нөхцөл, мэдэгдлүүдэд зах зээлийн нөхцөл байдал, харилцагчийн эрэлт, үйлчилгээний цар хүрээ, бүтээгдэхүүний шинэчлэлт хийх зэргээс шалтгаалан өөрийн санаачлагаар хэдийд ч хэсэгчлэн болон бүхэлд нь өөрчлөх эрхтэй.

2.5 Үйлчилгээний ерөнхий нөхцөл, үнэ тарифт өөрчлөлт орсон тухай бүрд Үйлчилгээ үзүүлэгч веб хуудсаар дамжуулан болон зарим онцгой тохиолдолд Хэрэглэгчийн бүртгэлтэй и-мэйл хаягаар мэдэгдэл хүргүүлэн мэдээллэнэ. Хэрэглэгч өөрийн бизнесийн үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй шинэчлэлт, өөрчлөлтийн талаарх нөхцөлүүдийг тогтмол шалгах үүрэгтэй. Өөрчлөлт орсноос хойш харилцагч үйлчилгээг хэрэглэсээр байгаа бол өөрчлөлтийг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Хэрэв Хэрэглэгч энэхүү нөхцөлд орсон нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол Үйлчилгээг ашиглахаас татгалзах эрхтэй.

2.6 Үйлчилгээтэй холбоотой веб сайт, түүний мэдээлэл, баримт бичиг нь Үйлчилгээ үзүүлэгчийн өмч бөгөөд энэхүү веб сайтын лого, нэр бусад загвар, бүтээлийг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно. Хэрэглэгчийн сонгосон Үйлчилгээ нь өмчлөх эрхгүй бөгөөд туршилтын хугацаанд болон төлбөр төлсөн хугацаандаа ашиглах эрхтэй байна.

2.7 Үйлчилгээтэй холбоотой техник, технологи, хадгалагдаж буй бүх мэдээлэл нь Үйлчилгээ үзүүлэгчийн нууц бөгөөд Монгол Улсын “Байгууллагын нууцын тухай” хуулиар зохицуулагдана.

2.8 Үйлчилгээ үзүүлэгч нь эрхийн бус болон хориглосон ашиглалтаас урьдчилан сэргийлэхэд шаардлагатай гэж үзсэн бүхий л хууль ёсны арга хэмжээг авах эрхтэй.

Хэрэглэгчийн бүртгэл үүсэх, хэрэглэгчийн эрх, үүрэг

3.1 Хэрэглэгч нь Үйлчилгээг нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, Үйлчилгээний нөхцөлийн хүрээнд болон Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль дүрэм, журам, стандарын хүрээнд ашиглана.

3.2 Хэрэглэгч нь зарим бүтээгдэхүүнийг хугацаагүйгээр эсвэл тодорхой хугацаанд үнэ төлбөргүй ашиглах эрхтэй бөгөөд таны нэвтрэх, ашиглах, үйлчилгээ авах аливаа эрх нь төлбөрийн нөхцөл болон хуулиар хязгаарлагдаж болно.

3.3 Төлбөртэйгөөр ашиглах үйлчилгээг Үйлчилгээ үзүүлэгч Хэрэглэгчид санал болгож болох бөгөөд ашиглах эрх нь Хэрэглэгч төлбөр төлсний үндсэн дээр нээгдэнэ

3.4 Хэрэглэгч төлбөртэй болон хямдралтай бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдаж авах, ашиглахтай холбогдон үүсэх харилцааг энэхүү Үйлчилгээний ерөнхий нөхцөлөөр зохицуулах бөгөөд үйлчилгээний онцлогоос хамаарч нэмэлт төлбөр болон нөхцөлүүд тусгаж болно.

3.5  Хэрэглэгч нь Үйлчилгээ үзүүлэгчээс өөрийн сонгосон Үйлчилгээний өмчлөгч биш болно. Хэрэглэгчийн сонгосон төлбөртэй Үйлчилгээ нь 14 /арван дөрвөн/ хуанлийн хоногийн турш үнэ төлбөргүй ашиглагдаж, нэмэлт Үйлчилгээ авах тохиолдолд болон Үйлчилгээний эрхээ сунгах бүрт урьдчилсан төлбөр төлж сунгалт хийгдэх байдлаар явагдах бөгөөд тухайн үйлчилгээний төлбөрийг төлснөөр үйлчилгээг гэрээний хугацаанд ашиглах эрхтэй болдог үйлчилгээ юм.

3.6 www.masu.mn-ээр үйлчлүүлэхдээ хэрэглэгч бүртгүүлсэн байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авах, үйлчилгээ авахыг хүссэн ямар ч хэрэглэгч веб бүртгэлд и-мэйл хаяг, утасны дугаар болон бусад шаардлагатай мэдээллийг илгээх ба заасан хүснэгтэд бөглөнө.

3.7 Нэг Хэрэглэгч нэг л и-мэйл хаягаар бүртгүүлэх эрхтэй. Ашиглагдсан и-мэйл хаяг дахин өөр бүртгэлд ашиглагдахгүй.

3.8 Та бүртгүүлэхдээ үнэн зөв, бүрэн, шинэчлэгдсэн мэдээллийг өгөх бөгөөд шаардлагатай үед өөрийн бүртгэлийн мэдээллийн алдааг засах, гүйцээж бүртгүүлэх, шинэчилсэн мэдээллээ хадгалахаа үүгээр зөвшөөрч байна. Буруу болон хуучин, дутуу мэдээллээр бүртгүүлсэнээр танд хүрч буй үйлчилгээнд доголдол үүсэх, техникийн тусламж удаашрах, аливаа хүсэлтийг шийдвэрлэхэд хүндрэл гарах, тухайн бүртгэлээр үйлчилгээ ашиглах эрхийг түдгэлзүүлэх эсвэл цуцлах эрсдэл гарах магадлалтай.

3.9 Та өөрийн нууц үгийг хэнд ч задруулахгүй байх үүрэгтэй. Үйлчилгээнд таны бүртгэлээр хийгдэж буй бүхий л үйлдэл, үйл ажиллагаанд Хэрэглэгч өөрөө хариуцлага хүлээнэ. Хэрэв таны Бүртгэлийн үнэн зөв, аюулгүй байдал алдагдсан гэж үзвэл, та нэн даруй admin@masu.mn хаягаар и-мэйл бичин Үйлчилгээ үзүүлэгчид мэдэгдэнэ үү.

3.10 Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн сонгосон Үйлчилгээний дуусах огноо, Үйлчилгээний сунгалтын болон төлбөрийн нэхэмжлэл, бусад албан ёсны сануулга мэдээллүүдийг зөвхөн тухайн Хэрэглэгчийн бүртгүүлсэн и-мэйл хаягаар илгээнэ. Жич: энэхүү и-мэйл хаяг нь тухайн Хэрэглэгчтэй харилцах үндсэн эзэмшигчийн хаяг гэж үзнэ.

3.11 Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчид бизнесийн зорилгоор болон үйлчилгээг ашиглах хязгаарлагдмал, онцгой эрхгүй, бусдад шилжүүлэх боломжгүй, чөлөөтэй өөрчлөгдөх нөхцөлтэй, хугацаатай эрх олгоно.

3.12 Хэрэглэгч өөрийн бүртгэлд хийсэн аливаа үйл ажиллагаа, түүнд оруулсан өөрчлөлт, өөрийн бүртгэлд байгаа өгөгдөл, мэдээллийг оруулах, өөрчлөх, нэвтрэх зэрэг эрхтэй Эрх бүхий хэрэглэгчийг төлбөртэйгөөр нэмж бүртгэх боломжтой. Хэрэглэгч Эрх бүхий хэрэглэгч бүрийн үйлчилгээнд хандах хандалтын түвшинг өөрчлөх болон цуцлах боломжтой.

3.13 Хэрэглэгчийн өмнөөс үйлчилгээг ашиглаж байгаа эсвэл нэвтэрч байгаа Эрх бүхий хэрэглэгч нь үндсэн Хэрэглэгчээс тухайн үйлдлийг хийх эрхээ баталгаажуулан авах үүрэгтэй. (Жишээ нь: мэдээлэлд хандах, өөрчлөх, устгахад шаардлагатай бүх зөвшөөрлийг оруулах, эсвэл Хэрэглэгчийн мэдээлэлд өөрчлөлт оруулах гэх мэт)

3.14 Хэрэглэгч Эрх бүхий хэрэглэгчдэд үйлчилгээг ашиглах, хандах эрх олгосон бол Эрх бүхий хэрэглэгч таны бүртгэлийг ашиглах, нэвтрэхтэй холбоотой аливаа үйлдлийг Хэрэглэгч өөрөө хариуцах бөгөөд тухайн этгээдийн үйлдлийн өмнөөс хариуцлага хүлээнэ.

3.15 Хэрэглэгч нь Үйлчилгээг ашиглан хийсэн бүхий л үйлдэлд хариуцлага хүлээнэ.

3.16 Хэрэглэгчийн мэдээллийн бүрэн бүтэн болон үнэн зөв байдлыг Үйлчилгээ үзүүлэгч цаг тухай бүрт шалгаж байх ба эдгээр мэдээлэл нууц байж, нууцлалыг Үйлчилгээ үзүүлэгч бүрэн хариуцна.

3.17 Таны мэдээллийн нууцлал бидэнд маш чухал. Тиймээс бид Таны хувийн мэдээллийг хэрхэн цуглуулж, үйл ажиллагаандаа ашигладаг талаар “Нууцлалын бодлого”-оос дэлгэрэнгүй уншиж танилцана уу. Та манай Үйлчилгээг ашигласнаар “Нууцлалын бодлого”-той сайтар танилцаж, хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

3.18 Хэрэглэгч өөрийн бүртгэлийн мэдээллийг үнэн зөв, бүрэн гүйцэд өгөх, хадгалах, мэдээлэлд өөрчлөлт орсон даруйд шинэчлэх үүрэгтэй бөгөөд мэдээллийн үнэн зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ.

3.19 Хэрэглэгч өөрийн нэвтрэх нууц үгийг алдалгүй, найдвартай хадгалах үүрэгтэй бөгөөд өөрийн нууц үгийг алдсанаас болон мэдээллийн нууцаа хадгалж чадаагүйгээс үүдэн гарсан асуудлын хариуцлагыг Үйлчилгээ үзүүлэгч хүлээхгүй.

3.20 Аливаа хувь хүн, хуулийн этгээдийн нэрийг хуурамчаар барих, харилцаа хамаарлыг худал мэдээлэх, зөвшөөрөлгүйгээр бусдын Бүртгэлд нэвтрэх, Үйлчилгээгээр дамжуулсан мэдээллийн эх сурвалж, өвөрмөц байдал, мэдээллийн агуулгыг гуйвуулах болон бусад ижил төрлийн хууран мэхлэх үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

3.21 Энэхүү Үйлчилгээг аливаа хууль бус зорилгоор ашиглах, оюуны өмч, өмчийн бусад эрх, дата хамгаалалт, нууцлалтай холбоотой хууль тогтоомж зэргийг зөрчихөд ашиглахыг хориглоно.

3.22 Хэрэглэгч болон Эрх бүхий хэрэглэгчийн хооронд Үйлчилгээнд нэвтрэхтэй холбоотой маргаан үүссэн тохиолдолд Эрх бүхий хэрэглэгч холбогдох өгөгдөл эсвэл Үйлчилгээнд хандах хандалт, түвшин ямар байхыг Хэрэглэгч өөрөө шийдэх бөгөөд Үйлчилгээ үзүүлэгч нь анх гэрээ байгуулсан Хэрэглэгчээс өөр хэний ч өмнө хариуцлага хүлээхгүй болно.

3.23 Хэрэглэгч Үйлчилгээний талаар санал гомдол, шинэ санаа, шинэ бараа борлуулах хүсэлт, шүүмж, Үйлчилгээний нууцлал, аюулгүй байдал, найдвартай ажиллагааны талаар санал, гомдол зэргийг Үйлчилгээ үзүүлэгчид чөлөөтэй илэрхийлэх, илгээх эрхтэй.

Үйлчилгээ үзүүлэгчийн эрх, үүрэг

4.1 Үйлчилгээ үзүүлэгч нь Үйлчилгээний хэвийн найдвартай ажиллагаа, аюулгүй байдал, Хэрэглэгчийн мэдээлэл болон Үйлчилгээтэй холбоотой мэдээллийг хадгалах, хамгаалах, нөөцлөх зэрэг үйл ажиллагааны жигд байдлыг өөрийн техникийн боломж, хүчин чадлын хүрээнд түргэн, шуурхай найдвартай гүйцэтгэж, системийн тасралтгүй, хэвийн, аюулгүй ажиллагааг хангах үүрэгтэй.

4.2 Үйлчилгээ үзүүлэгч нь 24/7 (24 цагийн турш, долоо хоногийн бүх өдөр) нөхцөлөөр Үйлчилгээг Хэрэглэгчид хүргэнэ.

4.3 Үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчдэд үйлчилгээний тусламж зөвлөгөө өгөх зорилгоор үйлчилгээтэй холбоотой гарсан асуудлыг admin@masu.mn и-мэйл хаягаар болон 77092288 харилцах утсаар ажлын өдрүүдэд цаг алдалгүй оновчтой шийдвэрлэж, үйлчилгээний чанараа тасралтгүй сайжруулан ажиллах үүрэгтэй.

4.4 Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн мэдээлэлд шууд хандалт хийхгүй бөгөөд Хэрэглэгчийн зөвшөөрсөн урилгын дагуу Хэрэглэгчийн мэдээлэлд хандаж тусламж, зөвлөгөө өгнө.

4.5 Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн байгаа байрлалд биечлэн очиж тусламж, дэмжлэг үзүүлэхгүй.

4.6 Үйлчилгээ үзүүлэгч нь техникийн өргөтгөл, програмын өөрчлөлт, шинэчлэлт хийх тохиолдолд Үйлчилгээнд түр хугацааны зогсолт хийнэ. Энэ тохиолдолд Хэрэглэгчийн и-мэйл хаяг болон веб сайтаар дамжуулан урьдчилан мэдэгдэнэ.

4.7 Үйлчилгээ үзүүлэгч нь өөрийн хэрэглэгч болох хувь хүн, албан байгууллагын ажилтан, харилцагч хариуцсан мэргэжилтэнд нууцлал аюулгүй байдлын зөвлөмж өгөх болон энэхүү Үйлчилгээний нөхцөлөөр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй.

4.8 Хэрвээ Үйлчилгээ үзүүлэгчээс шалтгаалахгүйгээр Хэрэглэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас тухайн Хэрэглэгчид хамаарах нууцлал алдагдах, програмын вирус, хуурамч и-мэйл болон холбоосоор дамжуулан халдлагад өртөх, хөрөнгө санхүүгийн алдагдал хүлээх зэрэг сэжигтэй үйлдэл илэрмэгц нэн дариу Хэрэглэгч талд мэдэгдэн шаардлагатай арга хэмжээг авахуулах талаар зөвлөж шийдвэрлүүлэх арга хэмжээг авна.

4.9 Урьдчилан тооцох боломжгүй аюулгүй байдлын тохиолдолд зөвлөмж хэрэглэгчид хүргээгүй, хүргэсэн ч хугацаа хоцорсон, аюулгүй байдлын шийдэл нь сүүлд гарсан, эсвэл үйлчилгээ үзүүлэгчээс хамаарахгүй гадаад орчинд Хэрэглэгчийн буруутай үйлдлээс шалтгаалсан аливаа бусад тохиолдлоор Хэрэглэгчид урьдчилан мэдэгдээгүйгээс шалтгаалах, мөн Хэрэглэгч нь хуурамч и-мэйл холбоос ашигласан, бүтээгдэхүүн үйлчилгээний ашиглалтын нууцлал хамгаалалтаа бусдад алдсан зэргээс шалтгаалан хөрөнгө болон санхүүгийн алдагдалд хүрэх, нэр хүнд, албан тушаалын эрсдэлд орж хохирох зэрэгт Үйлчилгээ үзүүлэгч нь хариуцлага хүлээхгүй болохыг Хэрэглэгч үүгээр хүлээн зөвшөөрнө.

4.10 Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн интернэт холболтоос үүдэлтэй асуудлын хариуцлагыг хүлээхгүй.

4.11 Хуулиар тусгайлан эрх олгогдсон байгууллага, тэдгээрийн ажилтан нь Хэрэглэгчийн мэдээлэлд хандах бол тухайн Хэрэглэгчээс зөвшөөрөл, урилга авахыг сануулна.

4.12 Үйлчилгээ үзүүлэгч нь Үйлчилгээний нөхцөлийг өөрчлөн, шинэчлэх эрхтэй. Үйлчилгээний нөхцөлд өөрчлөлт хийсэн даруйд өөрчлөлтийн мэдэгдлийг Хэрэглэгчийн и-мэйл хаяг болон веб сайтаар дамжуулан мэдэгдэнэ.

Үйлчилгээг цуцлах, түдгэлзүүлэх

5.1 Хэрэглэгч Үйлчилгээг цуцлах болон түдгэлзүүлэх тухай хүсэлтээ өөрийн бүртгэлтэй и-мэйл хаягаас admin@masu.mn хаяг руу илгээсэн үед Үйлчилгээ үзүүлэгч Хэрэглэгч болон түүний төлөөлөгчтэй эргэн холбогдож, Үйлчилгээг цуцлах эсвэл түдгэлзүүлж болно. Хэрэглэгчийн хүсэлтээр үйлчилгээг цуцлах тохиолдолд тухайн сарын төлбөр төлөгдсөн эсэхээс үл хамааран Үйлчилгээ цуцлагдах бөгөөд урьдчилж төлсөн төлбөрийг буцаан олгохгүй болно.

5.2 Үйлчилгээ үзүүлэгч дараах тохиолдолд өөрийн санаачилгаар Хэрэглэгчийн бүртгэлийг шууд цуцалж эсвэл түдгэлзүүлж болно. Үүнд:

5.2.1 Хэрэглэгч Үйлчилгээний нөхцөл болон Үйлчилгээг ашиглахад хамаарах үүргээ зөрчсөн,

5.2.2 Үйлчилгээг хууль бусаар ашигласан,

5.2.3 Үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаанд болон бусад Хэрэглэгчдэд хохирол учруулсан нь батлагдсан,

5.2.4 Хэрэглэгчийн үйл ажиллагаа зогссон, аж ахуйн нэгж албан ёсоор татан буугдсан,

5.2.5 Хэрэглэгчийн одоогийн ашиглаж буй эрхийг ашиглах нь Үйлчилгээ үзүүлэгчийн системийн тогтвортой байдал болон бусад Хэрэглэгчдийн мэдээллийн аюулгүй байдал, хүртээмжтэй байдалд эрсдэл учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн, эсвэл тухайн мэдээллийг хадгалахад хэт их нөөц шаардлагатай гэж үзсэн,

5.2.6 Хэрэглэгч нь и-мэйлээр үйлчилгээний төлбөрийн мэдэгдэл авсан ч бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрөө хугацаандаа төлөөгүй тохиолдолд тухайн үйлчилгээний хугацаа дуусмагц тухайн үйлчилгээ нь дангаараа болон бусад Үйлчилгээтэй холбоотой байхаас үл хамааран бүх үйлчилгээ түр зогсож мөн цуцлагдана. Цуцлагдсан тохиолдолд тухайн Үйлчилгээний доторх дата агууламж, зураг дүрс, и-мэйлийн архив, текстэн болон бусад бүх мэдээллүүд нь эргэж сэргээгдэхгүйгээр устгагдах бөгөөд үүнээс үүдэн гарах хохирлыг Хэрэглэгч дангаараа хариуцна.

5.3 Үйлчилгээг цуцалснаар Хэрэглэгчийн бүртгэл идэвхгүй болж, Үйлчилгээний нөхцөлийн дагуу олгогдсон бүх эрх дуусгавар болж дата мэдээллүүд устана. Үйлчилгээ үзүүлэгч нь Хэрэглэгчийн бүртгэл идэвхгүй болж, Үйлчилгээ цуцлагдсаны улмаас үүссэн аливаа алдагдал, гэмтэл, хохиролд хариуцлага хүлээхгүй бөгөөд Хэрэглэгч Үйлчилгээ цуцлагдахаас өмнө өөрийн мэдээлэл болон бусад хамааралтай датануудыг экспортлох, нөөцлөх, хуулбарлах, баталгаажуулах үүрэгтэй.

Төлбөр хураамж

6.1 Нэмэлт төлбөртэйгээр ашиглах Үйлчилгээний төлбөрийг Төлбөр хэсэгт заасан байна. Үйлчилгээний үнэ болон нөхцөлд өөрчлөлт орох бол энэ талаар Үйлчилгээ үзүүлэгч 14 хоногийн өмнө Хэрэглэгчдэд нээлттэй мэдэгдэж, шинэ үнийн багц болон нөхцөлийг нэвтрүүлнэ. Хэрэглэгч Үйлчилгээний төлбөрийн шинэ үнэ хүчин төгөлдөр болохоос өмнө Үйлчилгээ цуцлах тухай хүсэлт илгээгээгүй тохиолдолд шинэ үнийн нөхцөл нь автоматаар хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлнэ. Түүнчлэн, Хэрэглэгч одоогийн ашиглаж буй багцыг өөрчлөх, эсвэл өмнө ашиглаж байгаад хүчингүй болгосон эрхээ дахин шинээр сэргээлгэх үед шинэ төлбөрийн нөхцөлийн дагуу төлбөр тооцогдоно.

6.2 Хэрэглэгч тухайн сард ашиглах Үйлчилгээний төлбөрийг сар бүрийн 05-ны өдрийн дотор урьдчилж төлөх бөгөөд сар дуусахаас өмнө Үйлчилгээг цуцлах хүсэлт ирүүлсэн тохиолдолд урьдчилж төлсөн төлбөр буцаан олгогдохгүй болно. Хуульд өөрөөр заагаагүй бол Үйлчилгээ үзүүлэгч Үйлчилгээтэй холбоотой нөхөн төлбөр олгохгүй. Хэрэглэгч Үйлчилгээний төлбөрийг төлбөрийн төрөл бүрийн хэрэгслээр төлж болно.

6.3 Хэрэв та Үйлчилгээний үнэгүй туршилтын хэлбэрийг ашиглаж байгаа бол уг хугацаа таныг нэмэлт төлбөртэй функцийг ашиглахаар захиалсан өдрөөр дуусгавар болно. Програмд байршуулсан үнэ нь НӨАТ болон бусад шимтгэл, хураамж нэмэгдээгүй үнэ тул Хэрэглэгч гарч болзошгүй аливаа татвар, шимтгэл, хураамжийг өөрөө хариуцан төлнө.

6.4 Хэрэглэгч Үйлчилгээг ашигласны төлбөрөө бусдад өр төлбөртэй эсэхээс үл хамааран төлнө.

6.5 Төлбөрийг үйлчилгээ үзүүлэгчийн үндэсний мөнгөн тэмдэгт /төгрөг/-өөр тооцно. Үйлчилгээний хураамжийг төлөхөд харилцагч банкнаас гүйлгээний шимтгэл болон олон улсын төлбөр тооцооны шимтгэл, валютын ханшийн зөрүү төлөх зэрэг нэмэлт зардлуудыг Хэрэглэгч өөрөө хариуцан төлнө. Үйлчилгээ үзүүлэгч нь банкны гүйлгээний нэмэлт шимтгэл, хураамжийг хариуцахгүй болно.

Хэрэглэгчийн эрхээ өөрчлөх боломж

7.1 Хэрэглэгч өөрийн эрхээр нэвтэрсэн үедээ өөрийн эрхийг шинэчлэх болон өөрчлөх боломжтой (жишээ нь: ажилчид болон дэлгүүр нэмэх, устгах, нэмэлт эрхүүдийг бүртгүүлэх эсвэл бүртгэлээ цуцлах).

7.2 Хэрэглэгчийн өөрчилсөн өөрчлөлт тухайн өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Хэрэглэгч одоогийн ашиглаж буй эрхийн зэрэглэлийг бууруулсан тохиолдолд өмнө ашиглаж байсан Хэрэглэгчийн эрхийн ашиглагдаагүй хэсгийн төлбөр буцаан олгогдохгүй.

7.3 Хэрэглэгчийн эрхээ бууруулснаар таны өмнө ашиглаж байсан Хэрэглэгчийн эрхийн бүртгэлийн агуулга, онцлог, хүчин чадал өөрчлөгдөж болзошгүй. Хэрэглэгч одоо ашиглаж буй эрхээ бууруулахаар шийдсэн бол Үйлчилгээ үзүүлэгч нь тухайн өгөгдөл, агуулга, онцлог, хүчин чадал алдагдсан тохиолдолд ямарваа нэгэн хариуцлага хүлээхгүй болно.

Хязгаарлалт, зүй зохистой хэрэглээ

8.1 Үйлчилгээнүүд нь олон төрлийн багцуудтай бөгөөд Хэрэглэгчийн дэлгүүр, ажилчдын тоо, хандах боломж, үйлчилгээ, мөн манай вэб сайтад тодорхойлсон төлбөртэй үйлчилгээний сонголтуудыг санал болгоно. Үйлчилгээ үзүүлэгч Үйлчилгээний нөхцөл, хязгаар, үнэ, боломжийг хэдийд ч шинэчилж болох бөгөөд энэ тохиолдолд веб сайтад болон зарим онцгой нөхцөлд Хэрэглэгчийн бүртгэлтэй и-мэйл хаягаар мэдэгдэл хүргүүлэн өөрчлөлт оруулна. Хэрэглэгч тухайн мэдээллийг хүлээн авсны дараагаар мэдэгдэлд заасан хугацаанаас хойш Үйлчилгээг ашиглахдаа шинэчлэгдсэн багцын хүрээнд ашиглана.

8.2 Хэрэв Хэрэглэгч өөрийн сонгон хэрэглэж буй эрхэд хамаарах хязгаарыг хэтрүүлсэн тохиолдолд бид танд хэрэглэгчийн эрхээ шинэ багц болгон шинэчлэхийг санал болгож болно.

8.3 Таны хэрэглээ хууль бус эсвэл бусад хэрэглэгчдийг үйлчилгээний доройтолд хүргэж болзошгүй гэж үзэж байгаа тохиолдолд бид таны бүртгэл эсвэл үйлчилгээний хэрэглээг түдгэлзүүлэх, хязгаарлах эрхтэй.

Баталгаа үл гаргах тухай

9.1 Хэрэглэгч Үйлчилгээний ашиглалтын явцад үүсэх төлбөр тооцооны болон өөрийн мэдээлэл, өгөгдлийн үнэн зөв, аюулгүй байдлыг бүрэн хариуцна.

9.2 Үйлчилгээ үзүүлэгч, түүний хамаарал бүхий этгээд, хамтрагч болон нийлүүлэгчид нь хэрэглээний зохимжтой байдал, өмчийн эрхийн зөрчилгүй байдал зэрэгт бүхий л төрлийн баталгаа гаргаагүй болно. Үйлчилгээ үзүүлэгч, түүний үйлчилгээгээр дамжуулан олж авсан бичгэн болон аман хэлбэрийн зөвлөгөө, мэдээлэл нь ямар нэгэн баталгаа болохгүй.

9.3 Үйлчилгээ үзүүлэгч нь өөрийн Үйлчилгээг ашигласнаар үйлчилгээ нь Хэрэглэгчийн бүхий л шаардлагыг хангаж, тогтмол аюулгүй, алдаагүй ажиллана гэдэг баталгаа гаргахгүй бөгөөд Үйлчилгээг ашиглан худалдан борлуулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ, мэдээлэл, бусад материалын чанар таны бүх шаардлагыг хангах баталгаа гаргахгүй болно.

9.4 Үйлчилгээний онцлог, функцийг бид үе үе нэмж, өөрчлөх, эсвэл бүрмөсөн устгаж болно. Та Үйлчилгээг илүү хүртээмжтэйгээр ашиглахыг хүсвэл шинэчилсэн хувилбарыг суулгаж ашиглана уу.

Хариуцлага болон хохирлыг хязгаарлах тухай

10.1 Хариуцлагын хязгаарлалт
Ямар ч тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч болон түүний хамаарал бүхий этгээдүүд нь энэхүү үйлчилгээг ашигласан эсвэл эс ашигласнаас Хэрэглэгчид үүссэн аливаа шууд болон шууд бус хохирлыг хариуцахгүй болно.

10.2 Хохирлын хязгаарлалт
Энэхүү үйлчилгээний ерөнхий нөхцөлтэй холбоотойгоор үүссэн бүхий л хохирол, гэм хор, үйл ажиллагааны зардал гэх мэт Хэрэглэгчийн өмнө хүлээх Үйлчилгээ үзүүлэгч болон түүний хамаарал бүхий этгээдүүдийн нийт хариуцлагын хэмжээ нь ямар ч тохиолдолд 100,000 (нэг зуун мянган) төгрөгөөс хэтрэхгүй байна.

10.3 Веб холбоосуудын хязгаарлалт
Аливаа төрлийн веб холбоос, Үйлчилгээ үзүүлэгчээс бусад гуравдагч этгээдийн худалдсан, нийлүүлсэн болон энэхүү Үйлчилгээгээр дамжуулсан, сурталчилсан, веб холбоосоор дамжин хүлээн авсан аливаа бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний улмаас Хэрэглэгчид учирсан хохирлыг Үйлчилгээ үзүүлэгч хариуцахгүй болно.

Үйлчилгээг ашиглахдаа хариуцлага хүлээх бөгөөд буруу хэрэглэгээнд нөхөн төлбөр төлнө

11.1 Хэрэглэгч өөрийн бүртгэлээр дамжуулан Үйлчилгээг ашигласнаас үүдэн гарах бүхий л үр дагавар, үйл ажиллагааг бүрэн хариуцна. Та өөрийн хэрэглэгчийн эрх болон нууц үгийнхээ аюулгүй байдлыг хангах үүрэгтэй. Үйлчилгээ үзүүлэгч нь хэрэглэгчийн нэр, нууц үгээ хамгаалаагүйгээс үүдэн гарах аливаа алдагдал, хохирлыг хариуцахгүй.

11.2 Хэрэглэгч өөрийн бүртгэлээр дамжуулан үйлчилгээг ашигласны үр дүнд эсвэл эдгээр Нөхцөлийг дагаж мөрдөөгүйгээс үүдэн Үйлчилгээ үзүүлэгч болон бусад гуравдагч этгээдэд учруулсан хохирлыг МУ-ын хуулийн дагуу хариуцаж, нөхөн төлбөрийг төлнө.

Хууль бус хэрэглээ, үйлдэл хийхгүй байх

Үйлчилгээг ашиглахдаа Та дараах үйлдлийг хийхгүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна.

12.1 Үйлчилгээг аливаа хууль бус зорилгоор ашиглах, оюуны өмч, өмчийн бусад эрх, дата хамгаалалт, нууцлалтай холбоотой хууль тогтоомж зэргийг зөрчихөд ашиглах;

12.2 Аливаа хувь хүн, хуулийн этгээдийн нэрийг хуурамчаар барих, харилцаа хамаарлыг худал мэдээлэх, зөвшөөрөлгүйгээр бусдын Бүртгэлд нэвтрэх, цахим гарын үсгийг хуурамчаар үйлдэх, энэхүү Үйлчилгээгээр дамжуулсан мэдээллийн эх сурвалж, өвөрмөц байдал, мэдээллийн агуулгыг гуйвуулах болон бусад ижил төрлийн хууран мэхлэх үйл ажиллагаа явуулах;

12.3 Бусад Хэрэглэгчийг гүжирдэх, доромжлох, хараан зүхэх, сүрдүүлэх эсвэл хуурч мэхлэх, Хэрэглэгч болон гуравдагч этгээдийн зөвшөөрөлгүйгээр тэдгээрийг хувийн мэдээллийг цуцлуулах, цуцлуулахыг оролдох;

12.4 Үйлчилгээний эх кодын бүтцийг хуулбарлах, шинжлэх, түүнээс эх код бүтээх, задлах, эвдэх болон гагцхүү энэ төрлийн үйл ажиллагаа явуулахыг тусгайлан заасан холбогдох хуулийн зөвшөөрлөөс бусад тохиолдолд Үйлчилгээний эх код болон түүний бүрдэл хэсгийг илчлэх, илчлэхийг завдах;

12.5 Үйлчилгээ үзүүлэгчийн систем эсвэл аюулгүй байдлыг гэмтээх, идэвхгүй болгох, хэт ачаалал өгөх, муутгах, эвдэх эсвэл бусад хэрэглэгчдэд саад учруулахуйц байдлаар Үйлчилгээг ашиглах;

12.6 Энэ хязгаарлалтад ороогүй хуулиар зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд Үйлчилгээ болон түүний бүрдэл хэсгийг өөрчлөх, хялбаршуулах, орчуулах, үүсмэл бүтээл бүтээх;

12.7 Үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаа эсвэл түүний аливаа бүрдэл хэсгийг Хэрэглэгч хэрэглэж байх явцад аливаа аргаар саад болох, гэмтэл учруулах, үүнд вирус, автомат сурталчилгаа явуулах програм, хэрэглэгчийн нууцад хамаарах мэдээлэл олж авах програм, хохирол учруулахуйц болон бусад хөнөөл бүхий код суулгах, бусад байдлаар нэвтрүүлэх;

12.8 Үйлчилгээний өөр Хэрэглэгчтэй холбоотой мэдээллийг гуравдагч этгээдэд задруулах, түгээх, эсвэл тухайн Хэрэглэгчийн шууд зөвшөөрөл аваагүй л бол бусад хэрэглэгчийн мэдээллийг маркетингийн зорилгоор ашиглах;

12.9 Санаатайгаар аливаа төрлийн робот, мэдээллийн индекс үүсгэх зорилготой програмчлал, вебийн мэдээлэл гаргаж авах зорилготой програмчлал эсвэл бусад төрлийн автоматчилагдсан арга ашиглан Үйлчилгээнд нэвтрэх, мөн энэ төрлийн хандалтыг зогсоох, хязгаарлахад ашигладаг Үйлчилгээ үзүүлэгчийн арга хэрэгслийг зальдах;

12.10 Үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаатай холбоотой сервер, сүлжээнд саад учруулах, сүйтгэх эсвэл Үйлчилгээтэй холбоотой сүлжээний шаардлага, журам, бодлого болон зохицуулалтыг үл мөрдөх;

12.11 Хайлтын системийн оновчтой байдлыг төөрөгдүүлэх зорилготой маркетингийн материал, зар сурталчилгаа, спам, контент болон Үйлчилгээ үзүүлэгч өөрийн үзэмжээр хассан аливаа мэдээллийг тавих, оруулах эсвэл тараах.

Зөв зохистой ашиглах бодлого

13.1 Хэрэглэгч үйлчилгээг өөрийн эрхийн хүрээнд, зөв зохистой ашиглах үүрэгтэй. Хэрэв бид таныг манай Үйлчилгээг ашиглах нь боломжгүй, эсвэл таны хэрэглээ нь танд болон бусад хэрэглэгчдийн үйлчилгээний эрхийг доройтуулахаар байна гэж үзвэл таны үйлчилгээг ашиглах эрхэд хязгаарлалт тавьж болно. Энэ тохиолдолд танд 24 цагаас багагүй хугацааны өмнө мэдэгдэнэ.

13.2 Таны Үйлчилгээний ашиглалтын хязгаарлалт нь дараах хэлбэрүүдтэй байж болно. Үүнд (гэхдээ үүгээр хязгаарлагдахгүй):

13.2.1 Дэлгүүррийн өгөгдлийг байршуулах, нөөцлөхөд шаардагдах хадгалах сан;

13.2.2 Хуанлийн сард хийх борлуулалтын гүйлгээ;

13.2.3 Тав (5) минутын хугацаанд хуудас үзсэн тоо;

13.2.4 Хорин дөрвөн (24) цагийн зурвасын өргөн хэрэглээ;

13.2.5 Дэлгүүр, ПОС төхөөрөмж, ажилчид, эд зүйлс болон үйлчлүүлэгчид

Оюуны өмчлөл

14.1 Үйлчилгээ үзүүлэгчийн үзүүлж буй веб хуудас, Апп-ын аливаа харагдах байдал, график дүрслэл, дизайн, бүтэц, мэдээлэл, тооцоолох код (эх код болон объектын кодыг оруулан), бүтээгдэхүүн, Үйлчилгээ болон бусад бүх элементүүд (“Материал” гэх) нь Монгол Улсын Зохиогчийн эрхийн болон түүнд хамаарах эрхийн тухай, Патентын тухай, Барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенцоор хамгаалагдсан болно.

14.2 Таны Үйлчилгээнд оруулсан аливаа мэдээллийн өмчлөх эрх нь Танд хадгалагдахыг Үйлчилгээ үзүүлэгч хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ тэдгээрийг дахин ашиглах, хадгалах, түгээх, нийтэд харуулах болон тохируулах замаар өөрийн үйл ажиллагаандаа ашиглах зөвшөөрлийг Үйлчилгээ үзүүлэгчид олгож буй бөгөөд энэ нь байнгын, буцалтгүй, үнэ төлбөргүй, дэлхий дахинд ашиглагдах, онцгой бус эрхтэй байна.

14.3 Үйлчилгээ үзүүлэгчид хадгалагдаж буй бүх Материал нь Үйлчилгээ үзүүлэгчийн өмч байна.

14.4 Бүхий л барааны тэмдэг, үйлчилгээний тэмдэг болон бараа бүтээгдэхүүний нэр нь Үйлчилгээ үзүүлэгчийн оюуны өмчийн эрхтэй байна.

14.5 Үйлчилгээ үзүүлэгчээс тусгайлан эрх олгоогүй бол Үйлчилгээний Материал эсвэл Үйлчилгээг худалдах, зөвшөөрөл олгох, түгээх, хуулбарлах, өөрчлөх, нийтэд танилцуулах, үзүүлэх, шилжүүлэх, хэвлэн нийтлэх, тохируулах, үүсмэл бүтээл туурвих болон эрх олгоогүй бусад хэлбэрээр ашиглахгүй гэдгийг Та зөвшөөрч байна.

Үйлчилгээг цуцлах, өгөгдөл, мэдээллийг устгах

15.1 Үйлчилгээ үзүүлэгч үйлчилгээг цуцлах

15.1.1 Үйлчилгээ үзүүлэгч нь өөрийн үзэмжээр, аливаа үндэслэлээр болон үндэслэлгүйгээр, хариуцлага хүлээхгүйгээр Таны ашиглаж буй аливаа Бүртгэл (бүхэлд нь эсвэл хэсэгчлэн)-ийг цуцлах болон Таны Бүртгэл, түүний аливаа хэсэг, Хэрэглэгчийн профайл зэргийг хэдийд ч, Танд мэдэгдэл өгөлгүйгээр устгах, арилгах эрхтэй болохыг Та үүгээр зөвшөөрч байна.

15.1.2 Хэрэв Та өөрийн Бүртгэлээр удаан хугацаагаар нэвтрээгүй бол бид Таны Бүртгэлийг цуцалж болох бөгөөд хэрэв Та төлбөртэй Үйлчилгээ худалдан авч, төлбөрийг үргэлжлүүлэн төлсөөр байгаа тохиолдолд Бүртгэлийг идэвхгүй гэсэн үндэслэлээр цуцлахгүйгээр, төлбөртэй үйлчилгээний хугацаа дуустал хадгална.

15.1.3 Үйлчилгээ үзүүлэгч нь өөрийн үзэмжээр, хэдийд ч, мэдэгдэл өгч эсвэл өгөлгүйгээр Үйлчилгээ болон түүний зарим хэсэгт нэвтрэх эрх олгохгүй байж болно. Хэрэглэгчийн нэвтрэх эрх эсвэл Бүртгэл, түүний хэсгийг урьдчилан мэдэгдэл өгөлгүйгээр цуцалж болохыг Та зөвшөөрч байгаа ба ийнхүү цуцалснаар Үйлчилгээ үзүүлэгч нь Таны болон гуравдагч этгээдийн өмнө хариуцлага хүлээхгүй гэдгийг мөн зөвшөөрч байна.

15.1.4 Сэжиг бүхий хууран мэхлэх аливаа үйлдэл, зүй бус хандалт, ашиглалт болон хууль бус үйл ажиллагааг холбогдох хууль сахиулах байгууллагад шилжүүлнэ.

15.2 Хэрэглэгч үйлчилгээг цуцлах

15.2.1 Хэрэглэгч энэхүү Үйлчилгээний ерөнхий нөхцөлийн аливаа заалт бусад бодлого, журам эсвэл Үйлчилгээгээр дамжуулж буй аливаа мэдээлэлд сэтгэл хангалуун бус байвал өөрийн Бүртгэлийг цуцалж, Үйлчилгээг ашиглахаа зогсоох арга хэмжээг авна уу. Та admin@masu.mn хаяг руу хаяг руу өөрийн Бүртгэлийг цуцлах хүсэлт бүхий и-мэйл илгээснээр өөрийн Бүртгэлээ цуцалж болно.

Үйлчилгээний эрхийг дуусгавар болгосон болон цуцалсны үр дагавар, мэдээллийг устгах

16.1 Үйлчилгээг дуусгавар болгосон эсвэл цуцалснаар Хэрэглэгчийн эрх болон зөвшөөрөл мөн адил дуусгавар болно. Харин үйлчилгээний нөхцөлийн “Дуусгавар болгосон эсвэл Цуцалсны үр дагавар”, “Оюуны өмчлөл”, “Хохирол барагдуулах”, “Мэдэгдэл, Баталгаа үл олгох”, “Хариуцлага болон хохирлыг хязгаарлах тухай”, “Маргаан шийдвэрлэх” ба “Бусад зүйл” зэрэг нь хүчин төгөлдөр үйлчилнэ.

16.2 Үйлчилгээний эрх дуусгавар болсон эсвэл таны бүртгэлийг цуцалсны дараа холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу Үйлчилгээ үзүүлэгчийг Хэрэглэгчийн мэдээлэл болон өгөгдлийг удаан хугацаагаар хадгалахыг шаардаагүй бол таны бүртгэлийн мэдээлэл болон бусад өгөгдөл 30 хоногийн дараа устах болно. Бид өгөгдлийг хадгалж байх хугацаандаа холбогдох хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд өгөгдлийг найдвартай тусгаарлаж, цаашид боловсруулахаас хамгаална.

Хууль мөрдлөг болгох, маргаан үүсгэх хугацаа

17.1 Дээрх Үйлчилгээний нөхцөлийг Монгол Улсын хууль тогтоомжийн хүрээнд зохицуулж, тайлбарлана. Талууд Монгол Улсад байрлаж үйл ажиллагаа явуулж буй тул Монгол улсын шүүхийн харьяаллыг зөвшөөрч байна.

17.2 Хэрэглэгч болон Үйлчилгээ үзүүлэгч нь Үйлчилгээтэй холбоотой, түүнээс улбаатай үүссэн аливаа маргааны хөөн хэлэлцэх хугацаа нэг жил байн. Энэ хугацаа өнгөрсөн бол тухайн маргааныг цаашид гаргах эрхгүй.

Бусад

18.1 Бид өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлах, зах зээлд нийлүүлэх, бусад үйлчилгээтэй интеграци хийхийн тулд хэд хэдэн түншүүд, нэмүү өртөг шингэсэн борлуулагчид болон бусад гуравдагч талуудтай хамтран ажилладаг. Зарим тохиолдолд бид эдгээр хамтрагч байгууллагууд болон гуравдагч этгээдээс үйлчлүүлэгчдээ хандсаны төлөө шимтгэл авах эсвэл үйлчлүүлэгчид бидэнд хандсан гуравдагч этгээдэд шимтгэл төлж болно.

18.2 Мэдэгдэл
Үйлчилгээний нөхцөл, журамд орсон өөрчлөлт, түүнтэй холбоотой мэдэгдлийг мессежээр, и-мэйлээр эсвэл www.masu.mn веб хуудсуудад байршуулан Танд хүргэж болно. Бүртгэлтэй утасны дугаар, и-мэйл хаягийг идэвхгүй гэж мэдэгдсэнээс бусад тохиолдолд мэдэгдлийг Таны бүртгэлтэй и-мэйл хаягаар илгээж, түүнээс хойш 24 цагийн дараа мэдэгдлийг хүргэгдсэн гэж үзнэ. Веб хуудсанд нийтэлсэн мэдэгдэл нь анх нийтэлснээс хойш 10 хоногийн дараа хүргэгдсэн гэж үзнэ.

Холбоо барих:
Үйлчилгээг “МАСУПОС” ХХК хүргэж байна.
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, Сөүлийн гудамж, Твин тауэр-2 барилгын 11-р давхар
Цахим шуудан: admin@masu.mn
Холбоо барих утас: 77092288