Бараа материалын

удирдлага, төлөвлөлтийг

бүрэн хүчин чадлаар нь

ашигла

Бараа материалын

хяналт, шинжилгээ

Барааны үлдэгдэл хөтлөх
Барааны үлдэгдэл хянах
Барааны гүйлгээний тайлан
Барааны эргэцийн тайлан
Барааны гүйлгээний дэлгэрэнгүй тайлан
Барааны аналитик шинжилгээ

Бараа материалын

процессууд

Барааны орлого

Барааны хөдөлгөөн хийх

Барааны зарлага хийх

Барааны тооллого хийх

Барааны тохируулгын гүйлгээ хийх

Барааны багцлалт орцын гүйлгээ хийх

Онцлог талууд

Барааны үлдэгдэл хөтлөлт нь бодит цагаар хянах боломжтой бөгөөд хэрэглэгч хүссэн web хөтчөөсөө хянах боломжтой
Бараа материалын бүхий л процессуудыг хамарч чадна. Орлого авах, хөдөлгөөн хийх, борлуулалт хийх гэх мэт процессууд багтана
Хамгийн сүүлийн үеийн бараа хөтлөлтийн техникээр хангагдсан
Процесстой холбоотой баримтыг хэвлэх боломжоор бүрэн хангагдсан ба харилцагч бүрт баримт олгох боломжтой

ИБаримт системтэй холбогдсон бөгөөд ингэснээр та бараа материалын системээс баримтаа гаргах боломжтой

Бараа бүрийн сериал дугаарлалт (лот дугаарлал) хийх боломжтой бөгөөд ОУ-ын стандартад нийцсэн, Паллет системийн шаардлага бүрэн хангагдсан

Түгээмэл

асуулт, хариулт

Масу ПОС-ын програмыг та үнэгүй ашиглах боломжтой. Та ямар ч төлбөргүйгээр бүртгэлээ үүсгэн, бараа материалаа бүртгэх, бараа материалын нэр төрлөө нэмэх, борлуулалт болон буцаалт хийх, аналитик тайлан харах болон бусад олон функцийг ашиглах боломжтой. Эдгээрээс гадна бид нэмэлт төлбөртэйгээр ашиглах боломж бүхий таны бизнест хэрэгцээтэй нэмэлт арын алба болон нарийн функциональ хэсгүүд бүхий функцуудыг санал болгох боломжтой. Үүнд: Ажилтнуудын удирдлага, Бараа материалын бүтэн урсгалын хэсэг, Интеграци гэх мэт. Эдгээр нэмэлт үйлчилгээг та эхний 14 хоногийн хугацаанд мөн үнэ төлбөргүйгээр турших боломжтой бөгөөд цаашид ашиглах хүсэлтэй бол бидний санал болгох үнийн нөхцөлтэй танилцан гэрээ хийн хамтран ажиллах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг манай үнийн хуудаснаас авна уу.

Та өөрийн ашиглаж буй компьютер, гар утас болон бусад төхөөрөмж дээр WindowsStore, PlayStore, AppStore-оос Windows, Android, iOS үйлдлийн системүүдэд тохирсон Masu POS аппликейшнийг татаж авч, суулгана. Бүртгэлийн энгийн маягтыг бөглөж бүртгэлээ үүсгэнэ, үүний дараагаар арын албаны буюу үндсэн бүртгэлийн веб дээр шаардлагатай тохиргооны мэдээллүүдээ оруулж өгнө. Эндээс та бараа, хөнгөлөлт, тайлан мэдээ гэх мэт процессуудаа удирдахаас гадна борлуулалтынхаа явцыг хянах боломжтой. POS эсвэл Back Office дээрээ бараагаа нэмээд борлуулалтаа эхлээрэй!

МАСУ ПОС програм нь интернэт холболтгүйгээр буюу оффлайнаар ажиллах бүрэн боломжтой. Таны төхөөрөмж интернетэд холбогдоогүй байсан ч борлуулалтаа үргэлжлүүлж, ээлжээр ажиллах боломжтой. Гэхдээ буцаан олголт, шинэ хэрэглэгчийн бүртгэл, барааны нэр төрөл нэмэх гэх мэт зарим функцууд зөвхөн онлайн үед ажиллахыг анхааруулж байна.

МАСУ ПОС програм нь баркод сканнер, төлбөрийн баримт хэвлэгч, бэлэн мөнгөний шүүгээ болон бусад техник хэрэгслийг холбож ашиглах боломжийг олгоно. Дэмжигдсэн тоног төхөөрөмжийн жагсаалтыг шалгана уу.

МАСУ ПОС нь байнгын үйлчлүүлэгчиддээ танай дэлгүүрээр зочлон худалдан авалт хийх бүрт нь урамшуулах боломжийг олгодог үнэнч хэрэглэгчдэд зориулсан гар утасны аппликейшн програмтай. Мөн түүнчлэн хэвлэсэн бар кодоор өөрийн үнэнч хэрэглэгчид зориулсан карт гаргах боломжтой. Үйлчлүүлэгч танай дэлгүүрт зочлон худалдан авалт хийхэд борлуулалтын ажилтан тухайн үнэнч хэрэглэгчийн картын баркодыг тусдаа бар код сканнер эсвэл суурилуулсан төхөөрөмжийн камераар уншуулж түүнийг хурдан шуурхай таних боломжоор хангана. Үйлчлүүлэгчийг таних өөр нэг арга бол түүний утасны дугаараар бүртгэл үүсгэн худалдан авалт бүрийг нь бүртгэх арга юм.

Та app.masu.mn хаягаар орж “Шинээр бүртгүүлэх үү?” товч дээр дарж бүртгэлээ үүсгээрэй. Энэ товч харагдахгүй бол тухайн цонхоо дээш нь жаахан гүйлгэхэд юмуу веб zoom-ээ багасгахад болно. Мөн таны таньдаг хэн нэгэн, хамтран ажиллагсадаас партнер код өгсөн тохиолдолд тухайн кодыг хэрэглэж шинээр бүртгүүлж болно. Партнер кодыг бүртгүүлэхдээ "партнер эсэх" хэсгийг чагтлаарай.
MASU POS програм нь зөвхөн Windows 10 ба түүнээс хойшхи үйлдлийн системтэй төхөөрөмж дээр асуудалгүй сууна. Windows 7 дээр татагдаж суух боловч хуучин үйлдлийн систем нь шинэ технологи дээр суурилж хийгдсэн програмын ажиллагаанаас үүдэж асуудал гарах магадлалтай учраас үйлдлийн системээ шинэчлэхийг санал болгож байна.

МАСУ нь өөрөө 100% онлайн үнэгүй програм юм. Харин бараа менежментийн нэмэлт хэсгийг 14 хоног туршилтаар хэрэглэж болох учир шууд бүртгүүлээд туршиж үзэх боломжтой.

Бараа менежментийн цэсийг хэрэглэж, үлдэгдлээ хөтлөхгүй ч гэсэн борлуулалт хийх боломжтой.

Бараа бүртгэл, худалдахтай холбоотой бизнесийн бүх чиглэлд хэрэглэж болно. Жишээ нь,

* 6-8 нэрийн дэлгүүр, супермаркет
* Ресторан, цайны газар
* Паб, бар, караоке
* Үсчин, гоо сайхан
* Эмнэлэг, эмийн сан
* Бэлэн хувцас
* Сэлбэгийн худалдаа
* Авто засвар

Масу багийнхантай

холбогдох

Манай бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээлэл авахыг  хүсвэл дараах хэсэгт мэдээллээ оруулан бидэнд илгээнэ үү.

Бараа материалын

УДИРДЛАГА, ТӨЛӨВЛӨЛТИЙН

цогц шийдлийг бүрэн ашигла.